Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2015 C №9

$a=(0.5)^4$, $b=(0.5)^{\frac14}$, $c=(0.5)^3$, $d=(0.5)^{0.15}$ тоонуудыг багаас нь их рүү эрэмбэл.

A. $a< c< b< d$   B. $a< b< c< d$   C. $b< d< c< a$   D. $d< c< b< a$   E. $d< b< c< a$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 50.68%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $y=a^x$ функц нь $0< a< 1$ үед буурах функц байхыг анхаар.
Бодолт: $y=0.5^x$ нь буурах функц тул аргументийн их утганд бага утга авна. $0.15<\dfrac14=0.25< 3< 4$ тул $0.5^{4}< 0.5^{3}< 0.5^{\frac14}< 0.5^{0.15}$ байна.

Сорилго

ЭЕШ 2015 C  2020-04-27 сорил  ЭЕШ 2015 C тестийн хуулбар  2020-12-25  Функц 

Түлхүүр үгс