Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2015 C №12
Нэгж радиустай дугуй дотроос таамгаар нэг цэг авахад дугуйн төвөөс $\dfrac15$-ээс бага зайд байх магадлалыг ол.
A. $\dfrac{1}{5}$
B. $\dfrac12$
C. $\dfrac{24}{25}$
D. $\dfrac{4}{5}$
E. $\dfrac{1}{25}$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 44.81%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Нэгж радиустай дугуйн талбай $\pi$ байна. Дугуйн төвөөс $\dfrac15$-ээс бага зайд байх цэгүүдийн геометр байр нь $\dfrac15$ радиустай төв нь дугуйн төвтэй давхцах дугуй байна. Геометр магадлал ашиглан магадлалыг бодно.
Бодолт: $P=\dfrac{\pi\big(\frac15\big)^2}{\pi}=\dfrac1{25}$.
Сорилго
ЭЕШ 2015 C
ЭЕШ магадлал
2009 оны ЭЕШ-ийн онцлох бодлогууд.
СОРИЛ-8
ЭЕШ 2015 C тестийн хуулбар
бодлого
ЭЕШ 2022 Сорилго 2 Б
Сорилго-2 Б хувилбар