Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2015 C №24
Цилиндрийн радиус 13 см ба түүний өндөр 10 см бол түүний квадрат хэлбэртэй огтлол тэнхлэгээс ямар зайд хийгдэх вэ?
A. 12 см
B. 13 см
C. 10 см
D. 8 см
E. 5 см
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 33.62%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Цилиндрийн суурь дээр түүний квадрат хэлбэрийн огтлол нь 10 см урттай хөвч болж харагдана.
Бодолт: Цилиндрийн хөндлөн огтлолд түүний квадрат хэлбэрийн огтлол нь 10 см урттай хөвч болж харагдана. Иймд бид 13 см радиустай тойргийн $\ell=10$ см урттай хөвч хүртэлх зайг бодох шаардлагатай. Төвөөс хөвч хүртэлх зайг $d$ гэвэл Пифагорын теорем ёсоор $R^2=d^2+(\ell/2)^2$ байх тул $d=\sqrt{13^2-5^2}=12$ байна.