Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2015 C №40
2 оронтой тоонуудаас таамгаар нэг тоо сонгоход сонгогдсон тоо:
- 3-ийн цифр агуулсан байх магадлал ab;
- 3 ба 4 цифрүүдийн дор хаяж нэгийг нь агуулсан байх магадлал cd45;
- 3-д хуваагддаг байх магадлал ef;
- 3-ийн цифр агуулсан ба 3-д хуваагддаг байх магадлал g15.
ab = 15
cd = 17
ef = 13
g = 1
Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 25.21%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар:
Бодолт: Нийт хоёр оронтой тоонуудын тоо нь 90 байна.
- 3 цифр агуулсан 2 оронтой тоонууд нь 13,23,30,31,…39,43,53,63,73,83,93 буюу нийт 18 тоо байх тул сонгогдсон тоо 3 цифр агуулах магадлал 1890=15.
- 3, 4 цифрүүд ороогүй нийт 2 оронтой тоо 7⋅8=56 байна. (Аравтын орны цифр нь 0, 3, 4-аас бусад цифр, нэгжийн орны цифр нь 3, 4-аас ялгаатай). 3 ба 4 цифрүүдийн дор хаяж нэгийг нь агуулсан байх 90−56=34 тоо байх тул магадлал нь 3490=1745
- Гуравт хуваагддаг нийт 30 ширхэг тоо байгаа. Магадлал нь 3090=13
- 3 цифр агуулсан 3-д хуваагддаг тоонууд нь 30, 33, 36, 39, 63, 93 тул магадлал нь 690=115