Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
ЭЕШ 2012 B №11
Сурагч эхний өдөр нийт асуултын $\dfrac15$ ба 3 асуулт, 2 дахь өдөр үлдсэн асуултын $40\%$ ба 6 асуулт, 3 дахь өдрийн үдээс өмнө үлдсэн асуултуудынхаа $\dfrac{2}{3}$ хэсгийг боловсруулахад 7 асуулт боловсруулаагүй үлдсэн бол шалгалт хэдэн асуулттай байсан бэ?
A. $60$
B. $40$
C. $50$
D. $70$
E. $80$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 37.32%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Дараах асуултын дагуу хариулж бод.
3 дахь өдөр нийт хэдэн боловсруулаагүй асуулт үлдсэн байсан бэ?
2 дахь өдөр боловсруулаагүй үлдсэн асуултуудын $60\%$ нь хэд байсан бэ? Нийт хэдэн боловруулаагүй асуулт үлдсэн байсан бэ?
Анх хэдэн асуулт байсан бэ?

Бодолт: 3 дахь өдөр нийт хэдэн боловсруулаагүй асуулт үлдсэн байсан бэ?
З дахь өдрийн үдээс хойш $1-\dfrac23=\dfrac13$ хэсэг буюу 7 асуулт үлдсэн тул нийт $7\cdot 3=21$ боловсруулаагүй асуулт байжээ.
2 дахь өдөр боловсруулаагүй үлдсэн асуултуудын $60\%$ нь хэд байсан бэ? Нийт хэдэн боловруулаагүй асуулт үлдсэн байсан бэ? Энэ $60\%$ нь 3 дахь өдөр үлдсэн 21 асуулт болон нэмж боловсруулсан 6 асуултаас бүрдэх тул нийт 27 асуулт болно. Иймд нийт $\dfrac{27}{60\%}\cdot100\%=45$ боловсруулаагүй асуулт байжээ.
Анх хэдэн асуулт байсан бэ? Өмнөхийн адилаар $45+3=48$ нь $1-\dfrac{1}{5}=\dfrac45$ хэсэг болно. Иймд нийт $48:\dfrac45=48\cdot\dfrac54=60$ асуулт байжээ.