Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2013 A №8

Сурагч даалгаварт өгсөн бодлогын $\dfrac15$-г эхний өдөр, дараагийн өдөр эхний өдрөөс $20\%$ илүү, харин сүүлийн өдөр 14 бодлого бодов. Нийт хэдэн бодлого байсан бэ?

A.40   B.20   C.35   D.25   E.30  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:36.69%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Хоёр ба гурав дахь өдөр ямар хэсгийг бодсон бэ?
Бодолт:2 дахь өдөр $\dfrac{1}{5}$ дээр нэмээд $20\%$ тул нийт $\dfrac15+\dfrac{1}{25}=\dfrac{6}{25}$ хэсгийг бодсон. Иймд 3 дахь өдөр $1-\dfrac15-\dfrac{6}{25}=\dfrac{14}{25}$ бодлого бодсон. Иймд нийт 25 бодлого байжээ.

Сорилго

ЭЕШ 2013 A  uguulbertei  ЭЕШ өгүүлбэртэй бодлогууд  ЭЕШ-2013 A alias  математик110  ЭЕШ 2013 A тестийн хуулбар  Өгүүлбэртэй бодлого  ЭЕШ 2013 A тестийн хуулбар  ЭЕШ 2013 A 

Түлхүүр үгс