Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Гадаад өнцгүүдийн нийлбэр

Гүдгэр 5 өнцөгтийн гадаад өнцгүүдийн нийлбэр хэд вэ?

A.$180^\circ$   B.$360^\circ$   C.$540^\circ$   D.$720^\circ$   E.$900^\circ$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:66.43%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Олон өнцөгтийн аль нэг оройн хамар өнцгийг уг олон өнцөгтийн гадаад өнцөг гэж нэрлэдэг.

Гүдгэр $n$ өнцөгтийн дотоод өнцгүүдийн нийлбэр нь $180^\circ\cdot(n-2)$ байдаг.
Бодолт:Гүдгэр $n$ өнцгийн бүх гадаад ба дотоод өнцгүүдийн нийлбэрийг авч үзье. Аль ч орой дахь гадаад ба дотоод өнцгүүдийн нийлбэр тул нийлбэр нь $180^\circ$ тул бидний сонирхож буй нийлбэр нь $180^\circ\cdot n$ байна. Үүнээс дотоод өнцгүүдийн нийлбэрийг хасвал $$180^\circ \cdot n-180^\circ\cdot(n-2)=360^\circ$$ байна. Өөрөөр хэлбэл гүдгэр олон өнцөгтийн гадаад өнцгүүдийн нийлбэр оройн тооноос хамаарахгүй $360^\circ$ байна.

Сорилго

2017-09-29  сорил-5  ДӨРВӨН ӨНЦӨГТ 

Түлхүүр үгс