Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ядаж нэг удаа онох магадлал

Анчин $0.9$ магадлалтайгаар байг онодог байв. Энэ анчин байг $3$ удаа буудахад ядаж нэг удаа алдах магадлал хэд вэ?

A. $0.36$   B. $0.27$   C. $0.729$   D. $0.271$   E. $0.261$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 48.92%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: 3 буудаад бүгдэнд нь онох үзэгдэл нь ядаж нэг удаа алдаж буудах үзэгдлийн эсрэг үзэгдэл юм.
Бодолт: Байг гурван удаа онох үзэгдлийн магадлал $0.9^3=0.729$. Ядаж нэг удаа алдах магадлал нь үүний эсрэг үзэгдэл тул $p=1-0.729=0.271$ байна.

Жич: Өөр нэмэлт нөхцөл өгөөгүй тул бид анчин өөр хоорондоо хамааралгүйгээр буудна гэж үзэв. Өөрөөр хэлбэл $A_1$, $A_2$, $A_3$ нь харгалзан 1, 2, 3-р буудалтаар байг онох үзэгдлүүд бөгөөд тус бүрдээ $0.9$ магадлалтай явагдах ба $$P(A_1A_2A_3)=P(A_1)\cdot P(A_2)\cdot P(A_3)=0.9^3=0.729$$ байна.

Сорилго

2017-09-30  2016-10-23  Магадлал Өмнөговь  Магадлал, Статистик 3  Магадлал, статистикийн нэмэлт 2  жилийн эцсийн шалгалт  2020-04-10 сорил  99  99 тестийн хуулбар  Магадлал  МАГАДЛАЛ  Магадлал, статистик  Магадлал статистик  Магадлал, статистикийн нэмэлт 2 тестийн хуулбар  12ЭЕШ  Комбиторик ба магадлал  Mагадлал-2  Давтлага 2022.04.11  2022-11-12 өдрийн СОРИЛ №2  магадлал    Magadlal 12  2024-06-04 

Түлхүүр үгс