Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Зөв 12 өнцөгтийн талбай

Нэгж радиустай тойрогт багтсан зөв 12 өнцөгтийн талбай аль нь вэ?

A.$1$   B.$2$   C.$2\sqrt3$   D.$2\sqrt2$   E.$3$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:59.30%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Зөв 12 өнцөгтийн зэрэгцээ хоёр оройг багтаасан тойргийн төвтэй холбоход $\dfrac{360^\circ}{12}=30^\circ$ өнцөгт үүснэ.

Гурвалжны талбайг хоёр тал болон тэдгээрийн хоорондох өнцгөөр нь $$S=\dfrac12ab\sin\gamma$$ томьёог ашиглан боддог.
Бодолт:Зөв 12 өнцөгтийн талбай нь зураг дээрх $OAB$-гурвалжны талбайгаас 12 дахин их байна.
$OAB$ гурвалжны талбай $$S_{\triangle OAB}=\dfrac12\cdot{OA}\cdot{OB}\cdot\sin30^\circ=\dfrac12\cdot1\cdot1\cdot\dfrac12=\dfrac14$$ тул зөв 12 өнцөгтийн талбай $12\cdot\dfrac14=3$ байна.

Сорилго

2017-10-02  2016-11-18  Хавтгайн геометр 2  Хавтгайн геометр  ДӨРВӨН ӨНЦӨГТ  Хавтгайн геометр 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс