Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Цифрийн тоо

1-200 хүртэлх тоонуудыг цувуулан бичихэд 1-ийн цифрийг хэдэн удаа ашиглах вэ?

A.55   B.110   C.130   D.140   E.160  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:65.00%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:200-г бичихэд 1-ийн цифр оролцохгүй тул тооцохгүй байж болно. 1-ийн цифр нэгж, аравт, зуутын оронд тус бүрдээ хэдэн удаа бичигдэх вэ? Өөрөөр хэлбэл $\overline{ab1}$, $\overline{a1b}$, $\overline{1ab}$ хэлбэрийн 200-аас бага хэчнээн тоо байх вэ?
Бодолт:$\overline{ab1}$, $\overline{a1b}$ хэлбэрийн тоонууд $a\in\{0,1\}$, $b\in\{0,1,2,\dots,9\}$ тул тус бүрдээ $2\cdot 10=20$ ширхэг байна.

$\overline{1ab}$ хэлбэрийн тоонууд нь 100-199 хүртэлх тоонууд тул 100 ширхэг байна.

Иймд нийт $20+20+100=140$ ширхэг 1-ийн цифр ашиглана.

Сорилго

2017-10-04  hw-58-2016-06-02  combinatorics  ЭЕШ-ийн сорилго B-хувилбар  2020 он 2 сарын 20 Хувилбар 2  2020 комбинаторик  Комбинаторикийн элдэв бодлогууд  TV nevtruuleg 

Түлхүүр үгс