Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Кубийн талсын диагоналийн урт

Кубийн бүтэн гадаргуугийн талбай 3-тай тэнцүү бол талсын диагоналийн уртыг ол.

A.$2$   B.$3$   C.$1$   D.$\sqrt2$   E.$4$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:76.77%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Кубийн ирмэгийн урт $a$ бол талсын талбай нь $a^2$, бүтэн гадаргуугийн талбай нь $6a^2$ бөгөөд талсын диагоналийн уртыг $d$ гэвэл $d^2=2a^2$ байна.
Бодолт:$6a^2=3\Rightarrow a^2=\dfrac12$ тул $d^2=2a^2=2\cdot\dfrac12=1$ болно. Иймд $d=1$ байна.

Сорилго

2017-10-04  Өмнөговь аймаг "Оюуны хурд" хөтөлбөр  Огторгуйн геометр  ОГТОРГУЙН ГЕОМЕТР 

Түлхүүр үгс