Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Төсөөтэй гурвалжнууд
Хэрвээ төсөөтэй гурвалжнуудын периметр нь $16$ ба $40$ см, талбайн нийлбэр нь $87$ см.кв бол жижиг гурвалжны талбай аль нь вэ?
A.$10$ см.кв B.$11$ см.кв C.$12$ см.кв D.$13$ см.кв E.$15$ см.кв
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:64.26%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Төсөөтэй гурвалжнуудын талбайн харьцаа нь төсөөгийн коэффициентийн квадраттай тэнцүү байна.
Бодолт:Төсөөгийн коэффициент нь $k=\dfrac{16}{40}=\dfrac{2}{5}$ байна. Гурвалжнуудын талбайг $S_1$, $S_2$ гэвэл $S_1+S_2=87$ см.кв ба $$\dfrac{S_1}{S_2}=\Big(\dfrac{2}{5}\Big)^2=\dfrac{4}{25}$$ тул $S_2=\dfrac{25}{4}S_1$ байна. Үүнийг эхний тэгшитгэлд орлуулбал:
$$S_1+\dfrac{25}{4}S_1=87\Rightarrow S_1=\dfrac{87\cdot 4}{29}=12$$
байна.
Сорилго
2017-10-05 2016-05-30 Гурвалжны талбай Хавтгайн геометр 2 Гурвалжны талбай Гурвалжны талбай Гурвалжны талбай ГУРВАЛЖИНЫ ТАЛБАЙ ГУРВАЛЖИНЫ ТАЛБАЙ Хавтгайн геометр 2 тестийн хуулбар Геометр