Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Урвуу функц

$f(x)=\dfrac{x+3}{x+1}$ функцийн урвуу функц аль нь вэ?

A. $f^{-1}(x)=\dfrac{3-x}{1-x}$   B. $f^{-1}(x)=\dfrac{x+1}{x+3}$   C. $f^{-1}(x)=\dfrac{3-x}{x-1}$   D. $f^{-1}(x)=-\dfrac{x+3}{x+1}$   E. $f^{-1}(x)=\dfrac{1}{x}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 71.43%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Хэрвээ $f(x)$ ба $g(x)$ фунцүүд нь харилцан урвуу функцүүд бол урвуу функцийн тодорхойлолт ёсоор $$f(g(x))=g(f(x))=x$$ байдаг.

$y=f(x)$ функцийн урвуу функцийг олохдоо $x=f(y)$ илэрхийллээс $y$-г $x$-ээр илэрхийлж олдог.
Бодолт: $x=\dfrac{y+3}{y+1}\Rightarrow xy+x=y+3$ болно. Эндээс $$(x-1)y=3-x\Rightarrow y=\dfrac{3-x}{x-1}$$ болох тул $$f^{-1}(x)=\dfrac{3-x}{x-1}$$ байна.

Сорилго

2017-10-06  hw-58-2017-04-20  Сэдвийн шалгалт Б  Дараалал нийлбэр функц, өгүүлбэртэй бодлого сорил  Чанарын үнэлгээ  Чанарын үнэлгээ Сорил В хувилбар  12-р анги Математик Сорил В хувилбар  2020-11-25 сорил  бие даалт 4  2020-11-30  2020-12-05  2020-12-24  Функц  Xолимог тест 1  2022-01-07  2022-01-07-nii soril  Математик 11-р анги 2022-2023 оны хичээлийн жилийн Гарааны шалгалт Б хувилбар-  ЕБ-ын Зайд сургууль Математик 11-р анги 2022-2023 оны хичээлийн жил 1-р груп  Функц 

Түлхүүр үгс