Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ хүртэлх өдрийн тоо

Хэрвээ энэ жилийн ЭЕШ-ийг 2016 оны 6-р сарын 20-нд зохион байгуулна гэвэл элсэлтийн шалгалт хүртэл хэдэн өдөр үлдсэн бэ?

Жич: Өдрийг 2015 оны ЭЕШ-ийн өдөртэй дүйцүүлж авлаа. Мөн өдрийг 2016-01-01-ээс эхэлж тоолно. Жишээ нь 2016-01-02 өдөр шалгалт байсан бол нэг өдөр үлдсэн гэх мэтээр.

A. $170$   B. $171$   C. $172$   D. $181$   E. $182$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 68.29%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Сарын сүүлийн өдрүүд хүртэл хэд хоног байхыг тоолоорой! Мөн 2016 он өндөр жил тул II сар 29 хоногтой.
Бодолт: $30+29+31+30+31+20=171$ хоног.

Сорилго

2017-10-12  математик108 

Түлхүүр үгс