Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Зөв зургаан өнцөгтийг багтаасан ба багтсан тойрог
Зөв зургаан өнцөгтийг багтаасан тойргийн радиусыг уг зургаан өнцөгтөд багтсан тойргийн радиуст харьцуулсан харьцааг ол.
A.$3:2$ B.$\sqrt{3}:2$ C.$2:3$ D.$2:\sqrt3$ E.$1:\sqrt3$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:71.93%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Зургаас харахад бидний олох харьцаа нь зөв гурвалжны талын уртыг өндөрт нь харьцуулсан харьцаатай тэнцүү байна.


Бодолт:Зөв гурвалжны талын уртыг $a$ гэвэл өндөр нь $a\sin 60^\circ=\dfrac{\sqrt{3}a}{2}$ байна. Иймд бидний олох харьцаа нь $$a:\dfrac{\sqrt3a}{2}=2:\sqrt3$$
байна.