Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Олонлогийн элемент
Хэрэв $A$ нь сондгой бүхэл тоонуудын, $B$ нь 5-д хуваагдах бүхэл тоонуудын, $C$ нь натурал тоон олонлог бол дараах олонлогуудын аль нь $-7$-г агуулах вэ?
A.$A\cap B$ B.$A\cup B$ C.$B\cup C$ D.$B\cap C$ E.$A\cap C$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:41.78%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:
- $A$ ба $B$ олонлогуудын ерөнхий элементүүдээс тогтох олонлогийг $A$, $B$ олонлогуудын огтлолцол гээд $A\cap B$ гэж тэмдэглэнэ. $$x\in A\cap B\Leftrightarrow x\in A\land x\in B$$ Энд $\land$ нь логикийн ба холбоос (конъюнкц) юм.
- $A$ ба $B$ олонлогуудын ядаж нэгд нь ордог элементүүдээс тогтох олонлогийг $A$, $B$ олонлогуудын нэгдэл гээд $A\cup B$ гэж тэмдэглэнэ. $$x\in A\cup B\Leftrightarrow x\in A\lor x\in B$$ Энд $\lor$ нь логикийн эсвэл холбоос (дизъюнкц) юм.
Бодолт:$-7$ нь сондгой бүхэл тоо тул $-7\in A$, 5-д хуваагдахгүй тул $-7\not\in B$, натурал тоо биш тул $-7\not\in C$ байна.
$-7\in A\cap B\Leftrightarrow -7\in A$ ба $-7\in B$ байх ёстой гэтэл $-7\not\in B$ тул $-7\not\in A\cap B$.
$-7\in A\cup B\Leftrightarrow -7\in A$ эсвэл $-7\in B$ байх ёстой. $-7\in A$ тул $-7\in A\cup B$ байна. Иймд зөв хариулт нь B байна.
$-7$ нь бусад олонлогийн элемент болохгүйг өмнөхийн адил шалгаарай!
$-7\in A\cap B\Leftrightarrow -7\in A$ ба $-7\in B$ байх ёстой гэтэл $-7\not\in B$ тул $-7\not\in A\cap B$.
$-7\in A\cup B\Leftrightarrow -7\in A$ эсвэл $-7\in B$ байх ёстой. $-7\in A$ тул $-7\in A\cup B$ байна. Иймд зөв хариулт нь B байна.
$-7$ нь бусад олонлогийн элемент болохгүйг өмнөхийн адил шалгаарай!
Сорилго
2017-10-15 2017-04-04 Оношилгоо тест 12 анги Сорилго 2 жилийн эцсийн шалгалт жилийн эцсийн шалгалт ЭЕШ сорил-1 2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар 2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар 2020 оны 2 сарын 27 Хувилбар 4 тестийн хуулбар ЭЕШ сорил-6 10-р ангийн сургуулийн математикийн сорил 2020-04-06 5.18 эеш -2019 хувилбар ЭЕШ-ын бэлтгэл ЭЕШ-ын бэлтгэл тестийн хуулбар Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар Сорил1 ОЛОНЛОГ 2021.05.05 Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар Олонлог олонлог 2022-01-07 2022-01-07-nii soril 2022-11-12 өдрийн СОРИЛ №2 Оношилгоо тест 12 анги тестийн хуулбар 2025-05-19