Processing math: 100%

Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Бага катетийн урт

Тэгш өнцөгт ABC-ийн хувьд A=90, BC=10 ба багтсан тойргийн радиус нь 2 бол катетуудын аль богинынх нь уртыг ол.

A. 2   B. 4   C. 6   D. 8   E. 10  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 78.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Тойргийн гадна орших цэгээс тойрогт татсан шүргэгчийн уртууд тэнцүү байдаг.
Бодолт:
Шүргэлтийн цэгүүдийг P, Q, R ба BP=x гэе. Тэгвэл BP=BR=x, CR=CQ=10x ба APOQ нь квадрат тул AP=AQ=2 байна. Иймд Пифагорын теорем ёсоор (x+2)2+(12x)2=102x210x+24=0 тул x1=4, x2=6 гэсэн шийд гарч байна. Энэ үед катетууд нь харгалзан AB=6, AC=8 ба AB=8, AC=6 болох тул богино катетынх нь урт 6 байна.

Сорилго

2017-10-17  Багтсан тойрог  Геометр тойм 

Түлхүүр үгс