Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хамгийн их гишүүний дугаар

$a_n=-3n^2+50n+2$ томьёогоор өгсөн дарааллын хамгийн их гишүүний дугаарыг ол.

A.10   B.8   C.7   D.9   E.11  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:66.90%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:$f(x)=-3x^2+50x+2$ параболын оройтой аль нь хамгийн ойрхон бэ?

Эсвэл хариунд өгөгдсөн 5 утга дээр дарааллын гишүүдийг олж хариу ашиглан бодож болно.
Бодолт:Параболын оройн цэг нь $-\dfrac{50}{2\cdot(-3)}=\dfrac{50}{6}=8\dfrac{1}{3}$ байна. Өгөгдсөн тоонуудаас 8 нь энэ тоотой хамгийн ойр байгаа тул 8-р гишүүн нь хамгийн их байна.

Сорилго

2017-10-19  2016-06-02  Дараалал  ДАРААЛАЛ  daraala ba progress 

Түлхүүр үгс