Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Өндрүүдийн хооронд үүсэх өнцөг
△ABC-ийн хувьд ∠A=30∘, ∠B=65∘ байв. H нь ABC гурвалжны ортоцентр бол ∠AHB өнцөг аль нь вэ?
A. 35∘
B. 75∘
C. 85∘
D. 95∘
E. 105∘
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 68.25%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: ∠ABH, ∠BAH өнцгүүд хэдэн градус вэ?
Бодолт:
∠B1BA=90∘−30∘=60∘, ∠A1AB=90∘−65∘=25∘ тул AHB гурвалжнаас ∠AHB=180∘−60∘−25∘=95∘ байна.
Жич: Яг энэ аргаар бодож ∠AHB=∠A+∠B болохыг харуулж болно.

Жич: Яг энэ аргаар бодож ∠AHB=∠A+∠B болохыг харуулж болно.