Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хуваагчдын тоо
600 тоо хэчнээн хуваагчтай вэ?
A.12 B.24 C.20 D.18 E.30
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:51.28%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Натурал тоо $n$ бүр анхны тоонуудын үржвэрт нэг утгатай задардаг. $n$ тооны анхны тоон задаргаа $$n=p_1^{\alpha_1}p_2^{\alpha_2}\dots p_s^{\alpha_s}$$ бол хуваагчдын тоо нь $$(\alpha_1+1)(\alpha_2+1)\dots(\alpha_s+1)$$ байдаг.
Бодолт:$600=2^3\cdot 3\cdot 5^2$ тул хуваагчдын тоо нь
$$(3+1)(1+1)(2+1)=24$$
байна.
Сорилго
2017 №1Б Магадлал, статистик давтлага 1 2021-02-16 Комбинаторик Комбинаторик КОМБИНАТОРИК Үржвэрийн зарчим Магадлал, статистик давтлага 1 тестийн хуулбар 14.1. Магадлал, статистик давтлага