Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Геометр прогрессийн дараалсан гишүүд
$4$, $x-4$, $x+4$ тоонууд энэ дарааллаараа өсдөг геометр прогресс үүсгэнэ. Энэ прогрессийн хуваарийг ол.
A. $4$
B. $8$
C. $x$
D. $6$
E. $2$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 34.43%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $a$, $b$, $c$ тоонууд геометр прогрессийн дараалсан гишүүд байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $b^2=ac$ байна.
Бодолт: $(x-4)^2=4(x+4)\Leftrightarrow x^2-12x=0$ тул $x=0\lor 12$ байна. $x=0$ бол $4$, $-4$, $4$ гэсэн геометр үүсгэх ба өсдөг геометр прогресс биш. $x=12$ бол $4$, $8$, $16$ гэсэн өсдөг геометр прогресс болох ба $q=\dfrac{8}{4}=2$ байна.