Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тэгш үржвэрийн магадлал

1-100 тоонуудаас санамсаргүйгээр сонгон авсан 2 тооны үржвэр тэгш байх магадлал аль нь вэ?

A.$\dfrac14$   B.$\dfrac29$   C.$\dfrac{49}{198}$   D.$\dfrac{149}{198}$   E.$0.5$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:65.04%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Хоёулаа сондгой байх хэдэн боломж бий вэ?
Бодолт:Нийт $C_{100}^2$, хоёулаа сондгой байх боломжийн тоо $C_{50}^2$ байна. Өөрөөр хэлбэл үржвэр нь сондгой байх магадал $$\dfrac{C_{50}^2}{C_{100}^2}=\dfrac{\frac{50\cdot 49}{2!}}{\frac{100\cdot 99}{2!}}=\dfrac{49}{198}$$ Иймд үржвэр тэгш байх магадлал нь $$1-\dfrac{49}{198}=\dfrac{149}{198}$$ байна.

Сорилго

2017-10-23  hw-81-2017-05-25  Сонгодог магадлал  Магадлал статистик 1  Магадлал статистик 1 

Түлхүүр үгс