Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Үржүүлэх зарчим
0, 1, 2, 3 цифрүүдээр бичигдэх 3 оронтой тоо хэчнээн байх вэ?
A.$64$ B.$48$ C.$54$ D.$3^4$ E.$42$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:75.26%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$$A_1\times A_2\times\dots\times A_n=\{(a_1,a_2,\dots,a_n)\mid a_1\in A_1, a_2\in A_2,\dots, a_n\in A_n\}$$
олонлогийг $A_1,A_2,\dots,A_n$ олонлогуудын Декартын үржвэр гэж нэрлэдэг. Декарт үржвэрийн элементийн тоо нь
$$|A_1\times A_2\times\dots\times A_n|=|A_1|\cdot |A_2|\cdot\dots\cdot |A_n|$$
байна. Үүнийг комбинаторикийн үржүүлэх зарчим гэж нэрлэдэг.
Бодолт:$a_1\in A_1=\{1,2,3\}$, $a_2\in A_2=\{0,1,2,3\}$, $a_3\in A_3=\{0,1,2,3\}$ тоонуудын хувьд
$$f(\overline{a_1a_2a_n})=(a_1,a_2,a_3)$$
буулгалт нь $\overline{a_1a_2a_n}$ гурван оронтой тоонуудыг $A_1\times A_2\times A_3$ олонлогийн элементэд буулгах харилцан нэг утгатай буулгалт юм. Иймд бидний хайж буй гурван оронтой тоонуудын тоо нь
$$|A_1\times A_2\times A_3|=3\cdot 4\cdot 4=48$$
байна.
Сорилго
2017-11-05 hw-58-2016-06-02 combinatorics 4.14 2020-06-04 сорил комбинаторик 3 2021-01-15 Сэлгэмэл КОМБИНАТОРИК Сэлгэмэл, гүйлгэмэл 2024-7-2 2025-01-25 сургуулийн сорил