Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Туслах ажилчны ажлын бүтээмж
Оёдолчин 4 цаг, түүний туслах 5 цаг ажиллаад 264 алчуур оёв. Хэрэв тэд 1 цагт нийлээд 60 алчуур оёдог бол 180 алчуурыг туслах нь хэдэн цагт оёдог вэ?
A. $4.4$
B. $5$
C. $7.5$
D. $3$
E. $4.5$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 79.63%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Оёдолчин туслахынхаа хамт 4 цагт хэдэн алчуур оёдог вэ? Туслах нь нэг цагт хэдэн алчуур оёдог вэ?
Бодолт: Оёдолчин туслахынхаа хамт 4 цагт нийт $4\cdot60=240$ алчуур оёно. Үүний дараа туслах нь нэг цаг нэмж ажиллахадаа $264-240=24$ алчуур оёжээ. Иймд 180 алчуурыг $\dfrac{180}{24}=7.5$ цагт оёно.