Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тойргийн төвөөс хөвч хүртэлх зай

$P$ цэг 11 см радиустай тойргийн төвөөс 7 см зайд байв. $P$ цэгийг дайрсан 18 см урттай хөвчийн $P$ цэгээр хуваагдах хоёр хэсгийн аль их урттайг нь ямар урттай байх вэ?

A.10   B.11   C.12   D.13   E.14  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:63.24%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Тойргийн төвөөс хөвч хүртэлх зайг эхлээд ол.
Бодолт:Тойргийн төвийг $O$, төвөөс хөвчид буулгасан перпендикулярын суурийг $L$ гэвэл $L$ цэгээр хөвч таллан хуваагдана. Хөвчийн $P$ цэгт ойрхон оройг $A$, хол оройг нь $B$ гэвэл $AL=BL=\dfrac{18}{2}=9$ тул Пифагорын теоремоор $$OL^2=OA^2-AL^2=11^2-9^2=40$$ ба $$LP^2=OP^2-OL^2=7^2-40=9\Rightarrow LP=3$$ байна. Иймд $BP=BL+LP=9+3=12$.



Сорилго

2017-11-06  12 в 2.29  2020-03-09 сорил  математик101  математик101 тестийн хуулбар  математик101 тестийн хуулбар тестийн хуулбар  математик101 тестийн хуулбар тестийн хуулбар  Тойрог, түүнтэй холбоотой бодлогууд  Circle 

Түлхүүр үгс