Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Ялгаатай цифрүүд бүхий 5 оронтой тоонууд
Аравтын тооллын системд бүх цифр нь ялгаатай 5 оронтой тоо нийт хэдэн ширхэг байх вэ?
A.24685 B.25682 C.26380 D.27200 E.27216
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:66.17%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Эхний цифрээс авахуулаад дараагийн цифрүүдээс ялгаатай байхаар сонгоно гэж үз.
Бодолт:Эхний цифр буюу 10000-тийн орон 1-9 цифрийн аль нь ч байж болох тул 9 боломжтой, мянгатын орны цифр нь өмнө сонгогдсон нэг цифрээс ялгаатай 0-9 цифрийн аль нь ч байж болох тул 9 боломжтой, зуутын орны цифр нь өмнөх 2 цифрээс ялгаатай тул 8 боломжтой, аравтын орны цифр нь өмнөх 3 цифрээс ялгаатай тул 7 боломжтой ба нэгжийн орны цифр нь 6 боломжтой байна. Иймд нийт
$$9\cdot 9\cdot 8\cdot 7\cdot 6=27216$$
тоо байна.