Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Параллель шулуунуудын өнцгийн коэффициент

$y=4x+5$ шулуунтай аль шулуун нь огтлолцохгүй вэ?

A. $y=\dfrac14x-5$   B. $y=-\dfrac14x-5$   C. $y=4x+\dfrac15$   D. $y=-4x+\dfrac15$   E. $y=-4x-5$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 73.55%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $\ell\colon y=ax+b$ шулууны хувьд $a$ тоог шулууны өнцгийн коэффициент гэж нэрлэдэг. Энэ нь $\ell$ шулууны $OX$ тэнхлэгтэй үүсгэх өнцгийн тангес байна.
Бодолт: Параллель шулуунуудын өнцгийн коэффициентүүд тэнцүү тул $y=4x+\dfrac15$ шулуунтай параллель байна.

Сорилго

2017-11-10  Аналитик геометр 

Түлхүүр үгс