Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Үржвэрийн өөрчлөлт
Хоёр эерэг тооны нэгийг нь $40\%$-аар ихэсгэж, нөгөө нь $40\%$-аар багасгавал үржвэр нь хэрхэн өөрчлөгдөх вэ?
A.өөрчлөгдөхгүй B.$16\%$ ихсэнэ C.$16\%$ багасан D.$0.8\%$ ихсэнэ E.$8\%$ багасан
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:71.54%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$a$ тоог $n$ хувь ихэсгэвэл $a\Big(1+\dfrac{n}{100}\Big)$, багасгавал $a\Big(1-\dfrac{n}{100}\Big)$ болно.
Бодолт:Тоонуудыг $a$, $b$ гэвэл $a\Big(1+\dfrac{40}{100}\Big)$, $b\Big(1-\dfrac{40}{100}\Big)$ болж өөрчлөгдөх ба үржвэр
$$a\Big(1+\dfrac{40}{100}\Big)\cdot b\Big(1-\dfrac{40}{100}\Big)=ab\Big(1^2-\dfrac{40}{100}\cdot\dfrac{40}{100}\Big)=ab\Big(1-\dfrac{16}{100}\Big)$$
тул $16\%$ багасана.