Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Дундаж оноо
Анги 10 хүү, 15 охинтой байсан ба биологийн шалгалтын дундаж оноо 90 байв. Охидын дундаж оноо $x$ байсан бол хөвгүүдийн дундаж оноог ол.
A. $200-\dfrac23x$
B. $225-\dfrac32x$
C. $250-2x$
D. $250-3x$
E. $275-2x$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 77.37%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Хөвгүүдийн дундаж оноог $y$ гэвэл хөвгүүдийн авсан нийт оноо $10y$, охидын авсан нийт оноо $15x$, нийт сурагчдын авсан оноо $10y+15x$ байна.
Бодолт: Нийт сурагчдын авсан оноо $25\cdot 90=2250$ тул $$10y+15x=2250\Rightarrow y=225-\frac32x$$