Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Цифрүүд нь буурах 4 оронтой тоонууд
Цифрүүд нь буурах эрэмбээр байрлах 4 оронтой тоо хэдэн ширхэг байх вэ?
A. $A_{10}^4$
B. $4!$
C. $A_{(10)}^4=\overline{A_{10}^4}$
D. $C_{10}^4$
E. $C_{(10)}^4=\overline{C_{10}^4}$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 66.88%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Дурын 4 тоог буурах эрэмбээр цор ганц аргаар байрлуулж болно. Буурах дараалалд нэг тоо давтагдаж орохгүй.
Бодолт: Дурын 4 тоог буурах эрэмбээр цор ганц аргаар байрлуулж болох тул 10 цифрээс 4-ийг сонгосон сонголт бүрт нэг ширхэг цифрүүд нь буурах эрэмбээр байрлах 4 оронтой тоо харгалзана. Мөн цифрүүд нь буурах эрэмбээр байрлах 4 оронтой тоо бүрт нэг ширхэг сонголт харгалзах тул эдгээрийн тоо нь тэнцүү $C_{10}^4$ байна.