Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
ЭЕШ 2008 A №2
Бат нэг номыг 3-н өдөр уншив. Тэр эхний өдөр $40\%$-ийг, 2 дахь өдөр үлдсэн хуудасны $\dfrac34$ хэсгийг, 3 дахь өдөр үлдсэн 12 хуудсыг уншсан бол ном хэдэн хуудастай вэ?
A.80 B.36 C.40 D.48 E.90
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:44.77%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:2 дахь өдөр үлдсэний $\dfrac34$ хэсгийг уншсан тул үлдсэн нь $\dfrac14$ буюу 3 дахь өдөр 2 дахь өдрөөс 3 дахин цөөн хуудас уншсан.
Бодолт:3 дахь өдөр 2 дахь өдрөөс 3 дахин цөөн хуудас уншсан тул 2 дахь өдөр $3\cdot 12=36$ хуудас уншсан. 2 ба 3 дахь өдөр нийт $12+36=48$ хуудас уншсан ба энэ нь нийт номын $100\%-40\%=60\%$ байна. Иймд нийт $\dfrac{48}{60\%}\cdot 100\%=80$ хуудастай ном байжээ.
Сорилго
2016-02-06 ЭЕШ 2008 A hw-58-2016-05-25 uguulbertei ЭЕШ өгүүлбэртэй бодлогууд 2008 оны ЭЕШ-ийн онцлох бодлогууд. математик110 Өгүүлбэртэй бодлого