Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

ЭЕШ 2008 A №6

$(x^2-4)\sqrt{2x-3}=0$ тэгшитгэл бод.

A.$\big\{-2;\frac32;2\big\}$   B.$\big\{\frac32;2\big\}$   C.$\big\{-\frac32;2\big\}$   D.$\big\{-2;-\frac32;2\big\}$   E.$\varnothing$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:41.82%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Харьцангуй хялбар бодлого боловч тодорхойлогдох мужид орохгүй шийдүүдийг хасалгүй алдаа гаргах тохиолдол элбэг тохиолддог.
Бодолт:Тодорхойлогдох муж нь $2x-3\ge 0\Leftrightarrow x\ge\dfrac32$ байна. Үржвэр тэгтэй тэнцэхийн тулд ядаж нэг үржигдэхүүн нь 0-тэй тэнцүү тул $$x^2-4=0\lor\sqrt{2x-3}=0\Rightarrow x=\pm2,x=\frac32$$ байна. Гэвч $x=-2$ нь тодорхойлогдох мужид орохгүй тул шийд болж чадахгүй.

Сорилго

2016-02-07  ЭЕШ 2008 A  hw-58-2016-05-25  2008 оны ЭЕШ-ийн онцлох бодлогууд.  Алгебр сэдвийн давтлага 2  Алгебр сэдвийн давтлага 2 тестийн хуулбар  алгебр  алгебр 

Түлхүүр үгс