Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Перпендикуляр шулуунууд
2x+3y=5 шулуунд перпендикуляр байх шулуун аль нь вэ?
A. −2x+3y=5
B. 2x−3y=5
C. 3x+2y=5
D. −3x+2y=5
E. 2x+3y=−5
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 35.14%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Шулууны тэгшитгэлүүд a1x+b1y=c1, a2x+b2y=c2 хэлбэрээр өгөгдсөн бол перпендикуляр байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь a1a2+b1b2=0 байна.
Бодолт: 2x+3y=5, −3x+2y=5 шулуунуудын хувьд 2⋅(−3)+3⋅2=0 тул перпендикуляр байна.