Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Хайлш
Хоёр хайлшид алт, мөнгө $2:3$; $3:7$ харьцаатай байв. $5:11$ харьцаатай шинэ хайлш бэлтгэхийн тулд дээрх хоёр хайлшнаас ямар харьцаатай авбал зохих вэ?
A. $3:20$
B. $1:7$
C. $1:8$
D. $2:13$
E. $3:17$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 10.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: I хайлшаас $m$ кг, II хайлшаас $n$ кг авсан гэж үзвэл. Нийт алтны хэмжээ нь $\dfrac{2m}{2+3}+\dfrac{3n}{3+7}$, мөнгөний хэмжээ $\dfrac{3m}{2+3}+\dfrac{7n}{3+7}$ байна.
Бодолт: Шинэ хайлшны алтны хэмжээ нь $\dfrac{2m}{5}+\dfrac{3n}{10}=\dfrac{4m+3n}{10}$, мөнгөний хэмжээ $\dfrac{3m}{5}+\dfrac{7n}{10}=\dfrac{6m+7n}{10}$ тул
$$\dfrac{4m+3n}{6m+7n}=\dfrac{5}{11}\Rightarrow 44m+33n=30m+35n\Leftrightarrow \dfrac{m}{n}=\dfrac{1}{7}$$
байна.
Сорилго
Сорилго 2017 №1А
Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2
Хольцын бодлого
Хольцын бодлого тестийн хуулбар
Хольцын бодлого тестийн хуулбар