Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Мөнгөө 2 дахин өсгөх
Банкинд хадгалуулсан мөнгө жил бүрийн эцэст тогтмол $10\%$-аар өсдөг. $\log_21.1=0.1375$ болохыг ашиглан мөнгөө ядаж 2 дахин өсгөхөд хамгийн цөөндөө хэдэн жил шаардлагатайг ол.
A. 6
B. 7
C. 8
D. 9
E. 10
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 5.26%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Жилд $1.1$ дахин өсөх тул $n$ жилд $1.1^n$ дахин өснө.
Бодолт: $1.1^n\ge 2\Leftrightarrow \log_21.1^n\ge\log_22\Leftrightarrow n\ge\dfrac{1}{\log_21.1}=\dfrac{1}{0.1375}=7.2(72)$. Жилийн тоо бүхэл тул 8 жил хадгалсаны эцэст мөнгө 2 дахин өссөн байна.