Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Геометр прогресс
Геометр прогрессийн 1-р гишүүн $\sqrt[3]{x}$, 3-р гишүүн $\sqrt{x}$ бол 9-р гишүүн аль нь вэ?
A.$\sqrt[12]{x}$ B.$x^{\frac24}$ C.$x$ D.$x^{\frac23}$ E.$x^{\frac32}$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:74.44%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$b_3=b_1q^2\Rightarrow q^2=\dfrac{b_3}{b_1}$ ба $b_9=b_1\cdot q^8$ байна.
Бодолт:$q^2=\dfrac{\sqrt{x}}{\sqrt[3]{x}}=x^{\frac12-\frac13}=x^{\frac16}$ байна. $$b_9=b_1\cdot q^8=b_1\cdot (q^2)^4=\sqrt[3]{x}\cdot (x^{\frac16})^4=x^{\frac13}\cdot x^{\frac46}=x^{\frac13+\frac23}=x$$