Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Охидын тоо
Нэг ангид 73 хүрэхгүй сурагч байсны $52\%$ нь охид байжээ. 4 сурагч шилжин явсны дараа охид хөвгүүд тэнцүү тоотой болов. Хэдэн охин шилжсэн бэ?
A.$1$ B.$2$ C.$3$ D.$4$ E.$0$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:77.55%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:
Хүүхдийн тооны 52% нь бүхэл байх ёстой. $52%=\dfrac{52}{100}=\dfrac{13}{25}$ тул хүүхдийн тоо 25-д хуваагдна.
Охид олон байсан ба шилжсэний дараа тэнцсэн тул охид олон шилжсэн байна.
Охид олон байсан ба шилжсэний дараа тэнцсэн тул охид олон шилжсэн байна.
Бодолт:Хүүхдийн тооны 52% нь бүхэл байх ёстой. $52%=\dfrac{52}{100}=\dfrac{13}{25}$ тул хүүхдийн тоо 25-д хуваагдна. Иймд 25 эсвэл 50 хүүхэд байсан байна.
Хэрэв 50 хүүхэд байсан бол: 26 охид, 24 хөвгүүд байсан ба 3 охин, 1 хүү шилжвэл 23, 23 болно.
Хэрэв 25 хүүхэд байсан бол: 13 охид, 12 хөвгүүд байсан ба 4 хүүхэд шилжвэл 21 үлдэх тул охид хөвгүүд тэнцэх боломжгүй болно.