Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Шүргэсэн тойргийн ерөнхий хөвч

Гадна талаараа шүргэлцсэн 2 тойргийн ерөнхий цэгийг дайрсан шулуун дээр орших хоёр хөвчийн нэг нь нөгөөгийн $\dfrac{m}{n}$ байжээ. Хэрэв 2 тойргийн төвийн хоорондох зай $a$ бол радиусууд ямар байх вэ?

A. $\sqrt{an}, \sqrt{am}$   B. $\dfrac{am}{m+n} , \dfrac{an}{m+n}$   C. $\dfrac{a(m+n)}{m} , \dfrac{a(m+n)}{n}$   D. $\dfrac{am}{|m-n|} , \dfrac{an}{|m-n|} $   E. $\sqrt{m^2-a^2} , \sqrt{n^2-a^2}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 60.20%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Төсөөгийн харьцаа бичээд $AB:BC$ харьцааг ол.
Бодолт:
Зургаас $\triangle ADB\sim EBC , DB:BE=m:n\Rightarrow AB:BC=m:n$ болно. $$\left\{ \begin{array}{c} AB+BC=a\\ AB:BC=m:n \end{array} \right.\Rightarrow \left\{ \begin{array}{c} AB=\dfrac{am}{m+n}\\ BC=\dfrac{an}{m+n} \end{array} \right.$$

Сорилго

2016-02-19 

Түлхүүр үгс