Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Ялгавар тодорхойгүй ариф прогрессийн нийлбэр

Арифметик прогрессийн 9-р гишүүн 2 бол эхний 17 гишүүний нийлбэрийг ол.

A.$34$   B.$9\cdot 17$   C.$18$   D.$0$   E.олох боломжгүй  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:70.16%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Хэрэв $\frac{m+n}{2}\in\mathbb{N}$ бол арифметик прогрессийн хувьд $\dfrac{a_m+a_n}{2}=a_\frac{m+n}{2}$ байдаг. Мөн $S_n=\dfrac{a_1+a_n}{2}\cdot n$ байдаг.
Бодолт:$S_{17}=\dfrac{a_1+a_{17}}{2}\cdot 17=a_{\frac{1+17}{2}}\cdot 17=a_9\cdot 17=2\cdot 17=34.$

Сорилго

2016-02-21  Сорил4  Сорил3 тестийн хуулбар  daraala ba progress  2024-6-12 

Түлхүүр үгс