Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Байр солидог функцүүд

$f(x)=3x+p$ ба $g(x)=-7x+2$-ийн хувьд $(f\circ g)(x)=(g\circ f)(x)$ нөхцөл биелэдэг бол $p$-г ол.

A. $-2$   B. $2$   C. $\dfrac12$   D. $-\dfrac12$   E. $-\dfrac27$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 67.55%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: $(f\circ g)(x):=f(g(x))$ байдаг.
Бодолт: $(f\circ g)(x)=f(g(x))=3(-7x+2)+p=-21x+6+p$ $(g\circ f)(x)=g(f(x))=-7(3x+p)+2=-21x-7p+2$ $6+p=-7p+2\Rightarrow p=-\dfrac12$

Сорилго

2016-02-22  Мат 1б, Семинар №01  2020-04-27 сорил  ФУНКЦИЙН УТГА 2  Функц  Функц, зуны сургалт  Function 

Түлхүүр үгс