Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Нэг башогийн барилдааны тоо

Сумо бөхийн дээд зиндаанд нийт 40 бөх барилддаг. Нэг тэмцээнд бөх тус бүр 15 удаа барилддаг бол нэг тэмцээний туршид нийт хэчнээн барилдаан гарах вэ?

A. $C_{40}^2$   B. $C_{15}^2$   C. $600$   D. $300$   E. $C_{40}^{15}$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 65.20%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Нэг барилдаанд 2 бөх барилдахыг анхаар!
Бодолт: Бөхчүүдийн барилдааны тооны нийлбэр $40\cdot 15=600$ болно. Нөгөө талаас барилдаан бүр 2 удаа тоологдох тул нийт $\dfrac{600}{2}=300$ барилдаан болно.

Сорилго

2016-02-23  hw-58-2016-06-02  combinatorics  Комбинаторик 2  Комбинаторик 3  жилийн эцсийн шалгалт  комбинаторик 4  Комбинаторик  Үржвэрийн зарчим  Комбинаторик 2 тестийн хуулбар 

Түлхүүр үгс