Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Векторын координатуудын нийлбэр
$A(2;-3;5)$, $B(1;0;8)$, $C(-2;4;1)$ цэгүүд өгөгдөв. $\overrightarrow{CD}=-3\overrightarrow{AB}$ байх $D$ цэгийн координат нь $(\fbox{a};\fbox{bc};\fbox{de})$ ба энэ цэгийн координатуудын нийлбэр нь $\fbox{fgh}$ байна.
a = 1
bc = -5
de = -8
fgh = -12
Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 42.41%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: $M(x_1;y_1;z_1)$, $N(x_2;y_2;z_2)$ бол $\overrightarrow{MN}$ векторын координат нь $$(x_2-x_1;y_2-y_1;z_2-z_1)$$ байна. Үүнийг үгээр векторын координат нь төгсгөлийн цэгийн координатаас нь эхлэлийн цэгийн координатыг хасахад гарна гэж томьёолж болно.
$\overrightarrow{AB}=(x;y;z)$ бол $$k\overrightarrow{AB}=(kx;ky;kz)$$ байна.
$\overrightarrow{AB}=(x;y;z)$ бол $$k\overrightarrow{AB}=(kx;ky;kz)$$ байна.
Бодолт: $D(x;y;z)$ гэвэл $\overrightarrow{CD}=(x+2;y-4;z-1)$ ба $$\overrightarrow{AB}=(1-2;0-(-3);8-5)=(-1;3;3)$$
тул $$(x+2;y-4;z-1)=-3\overrightarrow{AB}=(3;-9;-9)$$ буюу $x+2=3$, $y-4=-9$, $z-1=-9$ болно. Иймд $x=1$, $y=-5$, $z=-8$ тул нийлбэр нь $-12$ байна.