Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Материал цэгийн дундаж хурд
Материал цэг координатын шулууны дагуу $S(t)=t^2+3t+2$ хуулиар хөдөлж байв. Материал цэгийн $t\in [3;9]$ хугацаан дахь дундаж хурдыг ол.
A. $10$
B. $15$
C. $20$
D. $25$
E. $30$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 67.47%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Материал цэгийн $t\in[t_1;t_2]$ хугацаанд явсан зам нь $S(t_2)-S(t_1)$ байна.
Бодолт: Дундаж хурд нь тухайн хугацаанд явсан нийт замыг хугацаанд харьцуулсан харьцаа байна. Иймд
$$v=\dfrac{S(9)-S(3)}{9-3}=\dfrac{(9^2-3^2)+3(9-3)+(2-2)}{9-3}=15$$