Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Гурвалжны тэнцэтгэл биш
Гурвалжны хоёр талын урт нь 5 ба 8 нэгж байв. Гурав дахь талын бүх боломжит уртын утга аль нь вэ?
A.$]3;13[$ B.$]0;5[$ C.$]3;8[$ D.$]5;8[$ E.$]8;13[$
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:67.43%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:$a$, $b$, $c$ гурван эерэг тоо гурвалжны талууд болохын тулд гурвалжны тэнцэтгэл бишийг хангана:
$$a+b>c,\ b+c>a,\ c+a>b$$
Үүнийг өөрөөр бага талуудын уртын нийлбэр их талын уртаас их гэж томьёолж болно.
Бодолт:Гурав дах талыг $x$ гэе. $5$ их тал байж чадахгүй тул $x+5>8$, $5+8>x$ байх шаардлагатай. Эндээс $x>3$, $13>x$ тул $x\in]3;13[$ байна.
Сорилго
2016-02-27 2016-10-12 hw-58-2017-04-20 hw-14-2017-09-01 000 Гурвалжин 3 sariin 11 3 sariin 11 тестийн хуулбар ГУРВАЛЖНЫ ТАЛБАЙ ГУРВАЛЖИН