Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Тэгш функц

$f(x)=(2-x)^2-mx+3m$ функц $m$-ийн ямар утганд тэгш функц байх вэ?

A.$-2$   B.$-1$   C.$2$   D.$-3$   E.$-4$  

Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:48.59%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com

Бодолт

Заавар:Дурын $x\in\mathbb R$ тооны хувьд $f(-x)=f(x)$ нөхцөл биелэдэг бол $f(x)$ функцийг тэгш функц гэнэ. Тэгш функцийн график нь $y$ тэнхлэгийн хувьд тэгш хэмтэй байна. $y=x^{2n}$, $y=\cos x$ зэрэг функцүүд нь тэгш функц юм. Түүнчлэн тэгш функцүүдийн нийлбэр тэгш функц байдаг.

$P(x)=a_0x^n+a_1x^{n-1}+\dots+a_{n-1}x+a_n$ хэлбэрийн функц тэгш байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь бүх сондгой зэргийн өмнөх коэффициент нь 0-тэй тэнцүү байх, харин сондгой функц байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь бүх тэгш зэргийн өмнөх коэффициент нь 0-тэй тэнцүү байх байдаг.

Тухайн тохиолдолд $y=ax^2+bx+c$ функц тэгш байх зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй нөхцөл нь $b=0$ байна.
Бодолт:$f(x)=(2-x)^2-mx+3m=x^2-(m+4)x+3m+4$ функц тэгш байхын тулд $m+4=0\Rightarrow m=-4$ байна.

Сорилго

2016-03-01  ЭЕШ сорилго №4А  2020-12-09 сорил  Функц  ФУНКЦИЙН УТГА 2  Амралт даалгавар 12  Амралт даалгавар 12  Амралт даалгавар 12  Амралт даалгавар 12  Функц  Function  функцийн үе 

Түлхүүр үгс