Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Хамгийн их талбайтай гурвалжны өндөр
Адил хажуут гурвалжны хажуу талууд нь $24$ см. Гурвалжны өндөр ямар байхад талбай хамгийн их байх вэ?
A.$12$ см B.$12\sqrt{2}$ см C.$12\sqrt{3}$ см D.$8\sqrt{3}$ см E.$6\sqrt{3}$ см
Бодлогын төрөл:Сонгох
Амжилтын хувь:58.54%
Бодлогыг оруулсан: baysaa41@yahoo.com
Бодолт
Заавар:Оройн өнцөг хэдэн градус байхад талбай хамгийн их байх вэ?
Бодолт:Адил хажуут гурвалжны хажуу талын урт нь $a$, оройн өнцөг нь $\alpha$ бол талбай нь
$S=\dfrac12a^2\sin\alpha$ байна. Иймд оройн өнцөг нь $\alpha=90^\circ$ үед талбай нь хамгийн их буюу $S=\dfrac{a^2}{2}$ байна.
Зургаас харахад бидний олох өндөр нь $AH=24\cdot\cos45^\circ=12\sqrt2$ байна.

Сорилго
2016-03-05 Гурвалжны талбай Гурвалжны өндөр Гурвалжны талбай Гурвалжны талбай ГУРВАЛЖИНЫ ТАЛБАЙ Геометр