Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Holy guacamole! www.integral.mn сайт 2026-01-01-ээс шинэчлэгдэж www.mathminds.club хуудас руу шилжинэ.
Трапец ба гурвалжны тэнцэтгэл биш
Трапецийн талууд 4, 6, 8, 10 нэгж урттай бол сууриудын урт нь аль нь вэ?
A. $(4,6)$
B. $(4,8)$
C. $(4,10)$
D. $(6,8)$
E. $(6,10)$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 67.00%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: Трапецийн бага суурийн аль нэг оройг дайруулж нөгөө хажуу талтай параллель шулуун татаад үүсэх гурвалжинд гурвалжны тэнцэтгэл биш ашигла.
$0< a\le b\le c$ тоонууд гурвалжны талууд болохын тулд $a+b>c$ байна.
$0< a\le b\le c$ тоонууд гурвалжны талууд болохын тулд $a+b>c$ байна.
Бодолт: Трапецийн сууриуд нь $a$, $b$; хажуу талууд нь $c$, $d$ гэвэл зааварт өгсөн шулуунаар $|a-b|$, $c$, $d$ талуудтай гурвалжин үүсэх ёстой.
$(4,6)$ тохиолдолд 2, 8, 10 талуудтай гурвалжин оршин байхгүй.
$(4,8)$ тохиолдолд 4, 6, 10 талуудтай гурвалжин оршин байхгүй.
$(4,10)$ тохиолдолд 6, 6, 8 талуудтай гурвалжин оршин байх тул хариу болно.
Үлдэх хоёр тохиолдол шийд болж чадахгүйг өмнөхийн адил шалгаарай.