Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Хярамны сүү ба усны харьцаа

Ижил хэмжээний 2 аягыг хярмаар дүүргэв. Сүү ба усны харьцаа I аяганд $1:2$, II аяганд $3:2$ байв. Тэдгээрийг нэг саванд юүлбэл ус ба сүүний харьцаа ямар байх вэ?

A. $7:8$   B. $1:1$   C. $3:4$   D. $3:5$   E. $6:7$  

Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 41.38%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Нэг аяган дахь хярамны хэмжээг 1 бүхэл гэж үзээд нийт сүү бай усын хэмжээг ол.
Бодолт: Эхний аяган дахь сүүний хэмжээ $\dfrac{1}{1+2}=\dfrac13$, усны хэмжээ $\dfrac{2}{1+2}=\dfrac23$; хоёр дахь аяган дахь сүүний хэмжээ $\dfrac{3}{3+2}=\dfrac35$, усны хэмжээ $\dfrac{2}{3+2}=\dfrac25$ тул нийт $\dfrac13+\dfrac35=\dfrac{14}{15}$ сүү, $\dfrac23+\dfrac25=\dfrac{16}{15}$ ус байна. Иймд харьцаа нь $$\dfrac{14}{15}:\frac{16}{15}=7:8$$ байна.

Сорилго

2016-03-21  Өмнөговь аймгийн 9 жилийн сургуулийн багш нарын сургалтанд бодох бодлогууд 2  математик106  өгүүлбэртэй бодлого  Хольцын бодлого  Хольцын бодлого тестийн хуулбар  Хольцын бодлого тестийн хуулбар 

Түлхүүр үгс