Монгол Бодлогын Сан

Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.

Завьтай хүний дундаж хурд

Голын урсгалын хурд 2 км/ц, завины тогтмол усанд явах хурд 10 км/ц байв. Завиар гол өгсөж 2 цаг, уруудаж 3 цаг, нууранд 1 цаг 30 минут явахад нийт $\fbox{ab}$ км зам явах ба энэ хугацаан дахь дундаж хурд нь $10\dfrac{\fbox{c}}{\fbox{de}}$ км/ц байна.

ab = 67
cde = 413

Бодлогын төрөл: Нөхөх
Амжилтын хувь: 52.17%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан

Бодолт

Заавар: Хэсэг тус бүр дэх явсан замыг $S=v\cdot t$ томьёогоор бодоод нийлбэрийг ол. Дундаж хурд нь нийт замыг нийт хугацаанд хуваахад гарна.
Бодолт: Гол өгсөх хурд нь $10-2=8$ км/ц байна. Иймд гол өгсөж $8\cdot 2=16$ км явна.

Гол уруудах хурд нь $10+2=12$ км/ц байна. Иймд гол уруудаж $12\cdot 3=36$ км явна.

Нууранд $10$ км/ц хурдаар явах тул нийт $10\cdot 1.5=15$ км явна. Иймд нийт $16+36+15=67$ км явжээ.

$67$ км замыг $2+3+1.5=6.5$ цагт туулсан тул дундаж хурд нь $\dfrac{67}{6.5}=10\dfrac{4}{13}$ км/ц байна.

Сорилго

2016-03-22 

Түлхүүр үгс