Монгол Бодлогын Сан
Эх хэлээрээ суралцаж, эх хэлээрээ мэдлэгээ түгээе.
Трапецийн талбай
Трапецийн сууриуд нь 4 см болон 18 см-тай тэнцүү, хажуу талууд нь 13 ба 15 см урттай бол трапецийн талбайг ол.
A. $84$
B. $168$
C. $132$
D. $139$
E. $100$
Бодлогын төрөл: Сонгох
Амжилтын хувь: 67.33%
Бодлогыг оруулсан: Балхүүгийн Батбаясгалан
Бодолт
Заавар: 13, 14, 15 урттай гурвалжны талбайг олоод тэнцүү өндөртэй гурвалжнуудын талбайн харьцаа нь сууриудын харьцаатай тэнцүү болохыг ашигла.
Бодолт:
Героны томьёогоор
$$S_{CDE}=\sqrt{21\cdot 7\cdot 8\cdot 6}=84$$
Ижил өндөртэй гурвалжнууд тул $$\dfrac{S_{CDE}}{S_{CEA}}=\dfrac{4}{14}\Rightarrow S_{CEA}=\dfrac{4\cdot 84}{14}=24$$
Иймд $ABCE$ параллелограммын талбай $2\cdot 24=48$ ба трапецийн талбай $48+84=132$ байна.